Өвөр Монгол баг чулуун бөмбөгийн тэмцээнд ялав
2015-08-11 11:34
Спортын Х наадмын чулуун бөмбөгийн шигшээ тэмцээн өнөөдөр эхлэв.
8 дугаар сарын 11 буюу энэ өдрийн 8 цагт Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын чулуун бөмбөгийн шигшээ тэмцээн Ордос хотын Олон Улсын Үзэсгэлэнгийн Төвд эхэлж, Өвөр Монгол багийн Ван Мин, Ү Шинхүй 102:67 хувиар Нэнань багийг ялав.

Өвөр Монгол багийн хувьд чулуун бөмбөгийн тэмцээнд анх удаагаа оролцож байгаа боловч бэлтгэл хангалттай байж, өчигдөр болсон 8 тэмцээнд 6 ялав. Уг багийн дасгалжуулагч нь Өвөр Монголын Улаанхад Их Сургуулийн биеийн тамирын багш Шэн Хунтао бөгөөд тэмцээнд оролцож байгаа 4 тамирчин нь мөн Улаанхад Их Сургуулийн оюутан болно.
Эх сурвалж : спортын Х наадмын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх
