solongonews
Үндэсний өндөр технологийн бүсийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн орлого өсөв
2025-06-09 16:36
Үндэсний өндөр технологийн бүсийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн орлого эхний дөрвөн сард 7.3 хувиар өссөн байна

Саяхан Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас сэтгүүлчийн мэдээлснээр: Энэ оны эхний дөрвөн сард үндэсний өндөр технологийн бүсийн тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 10.26 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар өссөн байна.

Сүүлийн жилүүдэд үндэсний өндөр технологийн бүсүүд аж үйлдвэрийн технологийн шинэчлэлд шинэ нээлт хийж байна. Өнөөдрийн байдлаар үндэсний үйлдвэрлэлийн инновацын төвүүдийн 70 хувь, үндэсний гол лабораторийн 80 хувь нь үндэсний өндөр технологийн бүсүүдэд нэгдсэн байна. Үндэсний өндөр технологийн бүсийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшдэг R&D хөрөнгө оруулалт, шинэ бүтээлийн патентын тоо нь Хятад улсын нийт хэмжээний 50 орчим хувийг эзэлж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл