Мянган оны эртний хот Шиан хотын “Тан ниү” хүүхэлдэй хаа сайгүй харагддаг.
"Тан ниү" буюу "Бондгор охин"-ы дүрийг 2015 онд дизайнер Чяочяо Шааньши мужийн түүхэн музейн Тан улсын өнгөт бондгор охины загварыг ашиглаж бүтээсэн юм. Энэхүү музейгээс үүсэлтэй "Бондгор охин" нь амьдралын олон үзэгдэлд харагдах соёлын IP болж хөгжсөн юм.

Аяллын буюу соёлын үзэмжтэй газарт "Тан ниү"-гийн дүр төрх түгээмэл харагддаг. "Тан ниү"-г дизайн элемент болгосон нийтийн тээврийн хэрэгслийн карт нь хүмүүсийн метронд аялахад хэрэглэх хэрэгсэл болж, өдөр тутмын амралтын газар болон хэрэглээний дэлгүүрт кофены аяга, хөргөгчний соронз, буйдан дэр, дэвтэр зэрэгт байнга урлаж хэрэглэж байна.

"Тан ниү" нь Хятадуудын дунд хэрэглээ их, гадаад ч борлуулалт сайтай. Хятад- Төв Европын орнуудын соёлын бүтээлийн салбарын форумд Болгария зэрэг улс орны хүүхдүдийн сонирхлыг их татсан байна.

