Энэ сарын 29-нд Хөххотод Дундадын Хөдөө аж ахуйн яамны мал аж ахуйн газрын тал нутгийн хэлтсийн дарга Ли Вэй Вэй хэлэхдээ: - Одоогийн байдлаар Дундад улсын хэмжээнд 256 сая га нутагт мал бэлчихийг хориглосноор, тал нутгийн экологийн тэнцвэрийг баталж, экологийн орчин улам сайжирч, экологийн системийн макро бүтэц ерөнхийдөө тогтворжиж, тал нутгийн усны эх баялаг, хөрс шорооны хамгаалалт, цөлжилтөөс хамгаалах, олон төрлийн амьтан ургамлыг хамгаалах зэрэг экологийн чадавх сэргэн төлжсөн байна.
Хяналт хэмжилтийн тоо баримтад харуулснаар Дундад улсын хэмжээнд тал нутгийн даацаас хэтэрсэн байдал 2010 онд 30 хувь байсан бол, 2014 онд 15.5 хувь болон буурч, үүнд мал аж ахуй эрхэлдэг 268 хошуу шянь хэт олон малтай байсан байдал 44 хувь байснаа буураад 19.4 хувь болжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, 2011 оноос Дундад улс Өвөр Монгол, Шиньжян зэрэг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг гол гол мужид тал нутгийн экологийн хамгаалалтын нөхвөр олгох механизм хэрэгжүүлж, Дундад улсын хэмжээний 13 мужийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг газруудыг бодлогын хэрэгжилтэд хамруулснаар, Дундад улсын 657 хошуу шяний бараг 20 сая малчид ашиг хүртсэн байна.
