solongonews
Грейс Боекетийн Хятад улс дахь ажил амьдрал
2025-06-17 09:27
Грейс Боекетийн Хятад улс дахь ажил амьдрал

Грейс Боекет, 32 настай, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас ирсэн. 2019 онд Хунанийн Багшийн их сургуульд элсэж, Хятадын олон улсын боловсролын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэр одоо энэ мэргэжлээрээ докторантад суралцаж байгаа бөгөөд Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны экспод гурав удаа оролцов.

6-р сарын 9-ны өдөр, Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны 4 дэх экспо зохиогдохоос гурван өдрийн өмнө, Чаншагийн олон улсын үзэсгэлэнгийн төвд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Конго улс нь уг экспод оролцох зочин улсын нэг юм. Тус улсын онцлог шинж чанарыг тусгасан шар айраг, жаазлан зургууд зэрэг бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэнг чимжээ.

Үзэсгэлэнгийн талбайд, Африкийн нэгэн хос хүмүүсийн анхаарлыг татаж байв. Африк бүсгүй нэг талаар ахуйн талбайн орчуулаг хийж, нөгөө талаар Африк залуутай үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар ярьж байлаа. Африк залуу үзэсгэлэнд дэлгэгдэх буй бараа бүтээгдэхүүнээ байрлуулж, үзэсгэлэнгийн үеэр шууд нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байлаа. Энэ Африк залуу бол даруй Конго улсаас ирсэн Грейс Боекет юм, түүний дэргэд байгаа бүсгүй бол түүний найз охин болно.

Грейс Боекет Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны экспод гурав дахь удаагаа оролцож байна. 6 жилийн хугацаанд, Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны экспод гурав удаа оролцож, анх үзэсгэлэн худалдааны сайн дурын ажилтан байснаас бараа бүтээгдэхүүн борлуулж, бас Африкийн үзэсгэлэнгийн “соёлын элч” болжээ. Грейс Боекет Хятадад амьдралынхаа шинэ замыг эхлүүлсэн. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХУ НАНЬ ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл