Электрон бүтээгдэхүүн, цахилгаан механик тоног төхөөрөмж, өдөр тутмын хэрэглээний бараа ачсан Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэг 10-р арын 11-ний өдөр Хятадын Хоргос төмөр замын боомтоос хөдөлж, Польшийн Маласжевич хотыг зорилоо. Энэ нь Хоргос боомтоор дамжин өнгөрч буй Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний нийт тоо 50 мянгад хүрснийг харуулж байна.
2016 оны 03-р сард Хятад-Европыг холбосон анхны ачааны галт тэрэг аялж эхэлснээс хойш Хоргос төмөр замын боомтоор дамжин өнгөрөх галт тэрэгний тоо тасралтгүй нэмэгдэж, 2 цаг тутамд хилээр нэвтрэх гал тэрэгний ачааг бүрэн сольж, өдөрт дунджаар 27 галт тэрэг аялж байна. Өдөр тутмын хэрэглээ, цахилгаан механик төхөөрөмж, электрон бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн туслах бүтээгдэхүүн зэрэг Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн улмаар Шиньжяны төмөр замын боомтоор дамжин Төв Ази, Европын зах зээлд нийлүүлэх болж байна.
