Дань Да төмөр зам тун удахгүй ашиглалтад орно
2015-08-17 10:45
Дань Да төмөр зам нь энэ оны сүүлээр албан ёсоор ашиглалтад орно.

Дань Да хурдны төмөр замын цахилгаанжуулсан гол кабелийг тавих ажил дуусаж хүлээлгэн өгөх шатанд ороод байгаа бөгөөд тун удахгүй хяналт шалгалтын шатанд орох болно. Урьдчилан төлөвлөсөн ёсоор Дань Да төмөр зам нь энэ оны сүүлээр албан ёсоор ашиглалтад орно. Дань Да хурдны төмөр зам нь улсын “12 дугаар 5 жил”-ийн гол төсөл, Далянь, Дань Дүнийг холбох бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 29.136 тэрбум юаньд байж, нийт урт нь 292 км юм. Уг төмөр зам тавигдснаар шар тэнгисийн бүсийн эдийн засгийн бүс, Ляонингийн далай дагуух эдийн засгийн бүсийн хөгжилд асар их нөлөө үзүүлэх юм.


Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
