solongonews
Дундад улсын зарим ахуйн хэрэглээний импортын барааны гаалийн татвар 50 хувь буурчээ
2015-06-04 16:20
Хувцас, гутал, гоо сайхны бараа бүтээгдэхүүн зэрэг гэр ахуйн хэрэглээний импортын гаалийн татварыг 50 хувиар хөнгөлөх юм байна.


 
Төрийн зөвлөлийн гаалийн газраас илэрхийлэхдээ, энэ жилийн 6 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Дундад улс зарим хувцас, гутал, гоо сайхны бараа бүтээгдэхүүн зэрэг гэр ахуйн хэрэглээний импортын гаалийн татварыг 50 хувиар хөнгөлөх юм байна.
Энэхүү хөнгөлөлтөд костюм, үстэй хувцас зэрэг импортын барааны татварыг 14-23 хувь байсныг 7-10 хувь болгон бууруулжээ. Гутал зэрэг импортын барааны гаалийн татварыг 22-24 хувь байсныг 12 хувь болгон бууруулна. Живх зэрэг барааны гаалийн татварыг 7.5 хувь байсныг 2 хувь болгоно. Гоо сайхны бүтээгдэхүүний гаалийн татварыг 5 хувь байсныг 2 хувь болгохоор болжээ.

Найруулагч: Сараа
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл