solongonews
Гурван орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны семинар бэлтгэгдэж байна
2015-07-28 16:23
Дундад улсын Эрээн хот· Дундад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны семинар-2015 тун удахгүй...

“Торгоны замын эдийн засгийг хөгжүүлж, хамтын ажиллагааны хонгилыг бий болгох” уриан дор "Дундад улсын Эрээн хот· Дундад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны семинар-2015"-ыг 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Эрээн хотноо зохион байгуулна.

Энэ удаагийн Дундад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны семинар нь бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, Дундад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын форум, гол төслийн танилцуулах хурал зэрэг гурван агуулгаар зохиогдоно. Хуралд 1000 хүн оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнд, 200 зочин, 800 аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцох болно.

Бүтээгдэхүүний үзэсгэлэнд 700 аж ахуйн нэгж оролцохоор төлөвлөж, Дундад улсаас 450, Тайваниас 50, Монгол Улсаас 160, Оросоос 40 аж ахуйн нэгж тус тус оролцох болно. Дундад улсын аж ахуйн нэгж нь голдуу автомашин, ачигч машин, хүнд даацын ачааны машин, экскаватор зэрэг машин механизмыг сэлбэг тоногтой нь дэлгэн үзүүлэх бөгөөд гэр ахуйн хэрэгсэл, барилгын материал, хүнс, жимс ногоо, хувцас, соёл шинжлэх ухааны бүтээлч бүтээгдэхүүн зэргийг дэлгэн үзүүлэх бол Монгол Улс, ОХУ болон бусад улс орны аж ахуйн нэгжүүд голдуу эрдэст бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, гар урлал, хувцас, хоол хүнс, урлагийн бүтээл, бэлэг дурсгалын зүйл зэргийг дэлгэн үзүүлэх болно.

Үзэсгэлэнгийн ордныг одоохондоо шинэчлэн засаж байгаа бөгөөд бусад бэлтгэл ажил ч эмх цэгцтэй явагдаж байгаа юм байна.

Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл