8 дугаар сарын 8-ны өдөр Дундад улсын долоо дахь удаагийн “Үндэсний бие чийрэгжүүлэх өдөр”-өө угтав.
Төрийн спортын ерөнхий товчоо, Дундад улсын үндэсний спортын ерөнхий комиссоос Бээжин, Шиньжяны Өрөмч, Өвөр Монголын Ордос зэрэг гурван хотоор төв байгуулж, “эрүүл мэндийг дэмжиж, Дундадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх” уриан дор бие чийрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. БНДАУ-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч ерөнхий сайд Лиү Яньдүн Өвөр Монголын Ордос хотод ирж, олон үндэстний ард түмэнтэй хамт бие чийрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцов.

Лиү Яньдүн хэлэхдээ: - Долоон жилийн өмнө XXIX удаагийн Олимпийн наадам Бээжинд болсон бол долоон жилийн дараа Бээжин нь XXIV удаагийн өвлийн Олимпийг угтан авах бөгөөд мөн Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадам нь яг одоо Ордос хотод болж байгаа энэхүү сайхан цаг мөчид долоо дахь удаагийн “Үндэсний бие чийрэгжүүлэх өдөр”-өө тэмдэглэж байгаа нь та бидэнд давтагдашгүй дурсамж үлдээнэ гэдэгт эргэлзээгүй байна. Бие чийрэгжүүлэх арга хэмжээг эрчимтэй зохион байгуулах нь Дундадын мөрөөдлийг биелүүлэхийн чухал шаардлага, эрүүл мэндээ баталж эс чадваас баян чинээлгийг биелүүлэх боломжгүй юм гэжээ.

