БНДАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 25-ны үдээс хойш Жүн Наньхайгийн Зи Гуангэ ордонд Дундад Казахстаны хамтын ажиллагааны комиссын 7 дугаар хуралд оролцохоор ирсэн Казахстаны ерөнхий сайдын орлогч тэргүүн Бахытжан Сагинтаевыг хүлээн авч уулзав.

БНДАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Казахстаны ерөнхий сайдын орлогч тэргүүн Бахытжан Сагинтаевтай хамт /Зургийг Синь Хуа агентлагийн сурвалжлагч Рао Айминь/
Ли Кэчян: - Дундад Казахстан харилцан найрсаг дотно хөрш юм. 2014 оны 12 дугаар сард миний бие Казахстанд айлчлах хугацаандаа, тус орны удирдагчтай үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлэхээр чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм, хагас жил гаруйн турш маш олон амжилт олов. Казахстаны талтай хөгжлийн стратеги холбож, эдийн засаг, худалдаа зэрэг бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэхэд Дундадын тал бэлэн байна. Дундад Казахстаны үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд хоёр орны засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж, шинийг үүдэх болон үлгэр жишээ болохуйц баялаг онцлогтой томоохон төслүүдийг бүрдүүлж, маш олон хамтын ажиллагаа түргэхэн үр ашигтай биелэхэд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна хэмээн илэрхийлэв.
Мөн цааш нь хэлэхдээ: - Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал нарийн төвөгтэй, тодорхойгүй байгаа ба зах зээлийн донсолгоо нэлээд их байгаа нь Дундад улсын эдийн засагт бага хэмжээгээр нөлөөлж байна. Гэвч Дундад улсын эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой байгаа ерөнхий үндсэн байдал өөрчлөгдөөгүй юм. Эдийн засгийн эргэлт зүй зохистой байдлаа хэвээр хадгалж, бодит эдийн засгийг эерэг чиглэлээр хөгжүүлэх нааштай хүчин зүйл тасралтгүй хуримтлагдаж байна. Бид макро зохицуулалтын орон зайгаа улам шинэчлэн хэрэгжүүлж, дотоодын хэрэгцээ ч нэлээд их байгаа юм. Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, бүтцийн өөрчлөлтийг урагшлуулж, "хос шинэчлэл"-ээр зах зээлийн хөдөлгөгч хүчийг идэвхжүүлж, ардын амьжиргааг сайжруулах, эрсдэлээс хамгаалах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн үр ашигтай хэрэгжүүлснээр Хятад улс эдийн засгийн хөгжлийн бүх жилийн гол зорилт үүргээ биелүүлэх чадавх болон нөхцөл боломжтой юм. дэлхийн эдийн засгийн сэргэлтэд энэ нь чухал хувь нэмэр болох юм гэжээ.
Бахытжан Сагинтаев хэлэхдээ: - Казахстан Дундад улсын үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа нааштай ахицад хүрэв. үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг өрнүүлэх талаарх хоёр орны чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны аж үйлдвэр, эрчим хүч, төмөр замын тээвэрлэлт, хөдөө аж ахуй зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад Казахстаны тал бэлэн байна. Дундад улсын эдийн засгийн хөгжил болон Казахстан Дундад улсын хамтын ажиллагааны ирээдүйд итгэл төгс байна гэжээ.
