Ерөөлт бол Дундад улсын уран бичлэгийн нийгэмлэгийн гишүүн, Ши Лин тамгын газрын гишүүн, Өвөр Монголын Өөртөө Засах Орны уран бичлэгийн нийгэмлэгийн орлогч дарга болно.
Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургууль, Өвөр Монголын Өөртөө Засах Орны уран бичлэгийн нийгэмлэгээс санаачлан, Өвөр Монголын Уран зургийн ордон хамтран зохион байгуулсан “Ерөөлтийн уран бичлэг, тамга сийлбэрийн үзэсгэлэн” 7 дугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр Өвөр Монголын Уран зургийн ордонд нээлтээ хийв. Үзэсгэлэнд Ерөөлт гуайн сүүлийн үеийн уран бичлэг, сийлсэн тамга, орчин үеийн сийлмэл үсэг зэрэг Монгол, Хятад, Пагва 3 төрлийн бичгийн 100 гаруй уран бүтээлийг дэлгэн үзүүлжээ.

Тус үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ны өдөр болтол үргэлжлэх юм байна.


