2025 оны Хятадын Төвөдийн өөртөө засах орны Хөгжлийн форум 10-р сарын 29-нд Төвөдийн Нянчи хотод боллоо. ТӨЗО-ны Ардын захиргаа, Өөртөө засах орны Намын хорооны Суртал ухуулгын газар Нянчи хотын захиргаанаас зохион байгуулсан тус форумд 44 улс орон, бүс нутгийн 400 гаруй дотоод, гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо. Арга хэмжээнд оролцогчид эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, экологийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шинэ эрин үеийн Төвөдийн өндөр чанартай хөгжлийг хамтран эрэлхийлэх талаар судлан хэлэлцлээ.

"Үзэсгэлэнт Төвөдтэй танилцъя, Цаст өндөрлөгийн шинэ хуудсыг бичиглэе" сэдэвт энэ удаагийн форумд нээлтийн ёслол, гол форум, гурван сэдэвчилсэн форумаас бүрдсэн. Шинэ эрин үеийн Төвөдийг засаглах намын стратеги, Төвөдийн дүр төрхийг бүрдүүлэх, олон улсын харилцаа холбоо, экологийн хамгаалалт зэрэг сэдвүүдэд илүү анхаарлаа хандуулж, мөн Төвөдийн олон улсын харилцаа холбооны анхны бага хурлыг зохион байгууллаа.
2007 онд байгуулагдсан Хятадын Төвөдийн Хөгжлийн Форум нь олон улсын хамтын нийгэмлэг Төвөдийг ойлгож мэдэх чухал цонх болсоор ирсэн юм. Форумын үеэр гадаад, дотоодын зочид Яа-Нигийн үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн, Лулан мал аж ахуйн талбай, Гала Таохуа тосгоноор зочилсон бөгөөд Төвөдийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, уламжлалт соёлыг хамгаалах чиглэлээр гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэллээ.
