solongonews
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн сарын импорт, экспортын үнэ дөрвөн сар дараалан өсчээ
2025-06-09 16:51
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн сарын импорт, экспортын үнэ дөрвөн сар дараалан өссөн байна.

Гаалийн ерөнхий газрын 06-р сарын 09-ний өдөр нийтэлсэн тоо баримтаар энэ оны эхний таван сард Хятадад импорт, экспортын гүйцэтгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 73 мянгыг давж, сүүлийн таван жилийн мөн үеийн хамгийн өндөр үзүүлэлт болж, нийт импорт, экспортын хэмжээ 5.21 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс Хятад улсын импорт, экспортын хэмжээ 2.39 хувиар өссөн байна.

Мөн хугацаанд Хятадын импорт, экспортын нийт өсөлт 0.7 пунктээр нэмэгджээ. Эдгээрээс 05-р сард гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн импорт, экспортын хэмжээ 1 триллион 110 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар өсч, сарын импорт, экспортын үнэ дөрвөн сар дараалан өсөлтөө хадгалсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл