solongonews
Хятадын Цагаан сарын баярын гала тоглолтын сурталчилгааны бичлэг олон оронд цацагдав
2026-02-03 16:32
Хятадын Цагаан сарын баярын гала тоглолтын сурталчилгааны бичлэг олон оронд цацагдав

 

Хятадын билгийн тооллын шинэ жил ойртож буйтай холбогдуулан Хятадын төв радио телевизийн Цагаан сарын баярын гала тоглолтын сурталчилгааны бичлэг Европын олон хот, бүс нутагт дараалан цацагдаж, цагаан сарын баярын соёлын халуун уур амьсгалыг бүрдүүлэн, гадаадын үзэгчдэд баяр баясгалантай, эв нэгдлийн бэлгэдэл болсон Хятадын шинэ жилийн уур амьсгалыг түгээж байна.

Герман улсад олон их дээд сургуулийн гадаад оюутнуудад зориулсан цагаан сарын баярын арга хэмжээг зохион байгуулжээ. Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 1-ний орой Берлиний Техникийн их сургууль, Берлиний Чөлөөт их сургууль, Берлиний Хумболдтын их сургууль болон Берлиний Урлагийн их сургуулийн Хятадын оюутан, судлаачдын холбоод хамтран Берлин, Бранденбургийн бүсийн гадаад оюутнуудын “Морин жил”-ийн цагаан сарын баярын гала тоглолтыг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд ойролцоогоор 1400 гаруй хятад, герман үзэгч оролцож, 2026 оны ХТРТ-ийн Цагаан сарын баярын гала тоглолтын сурталчилгааны бичлэгийг хамтдаа үзэн сонирхжээ. Хөгжүүн хэмнэл, эрч хүчтэй илэрхийлэл бүхий тайзны дүрслэл нь танхимын уур амьсгалыг богино хугацаанд халуун дулаан болгосон байна.

Швед улсад “Агт морь амжилт дагуулна” нэртэй шинэ жилийн гэрэлтүүлгийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ХТРТ-ийн Морин жилийн баярын гала тоглолтын сурталчилгааны бичлэг Стокгольм хотноо олны хүртээл болжээ. Арга хэмжээ орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 1-нд хотын төв дэх Хааны цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд болж, Шведэд оршин суугаа хятад иргэд болон Шведийн нийгмийн олон салбарын төлөөлөл болсон мянга гаруй хүн оролцжээ.

Мөн Хойд Африкийн Тунис улсад орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 31 болон хоёрдугаар сарын 1-нд “Аз жаргалтай цагаан сарын баяр · Сэтгэл татам Торгоны зам” хэмээх Тунисын тусгай тоглолт нийслэл Тунис хотын Соёлын хотхонд зохион байгуулагдлаа. Энэ үеэр ХТРТ-ийн бэлтгэсэн морин жилийн цагаан сарын баярын гала тоглолтын сурталчилгааны бичлэгийг үзүүлж, уламжлалт баярын өнгө аясыг орчин үеийн гэрэл, дүрслэлтэй хослуулан толилуулснаар арга хэмжээний уур амьсгалыг улам баяжуулж, Хятадын цагаан сарын баярын соёлын өвөрмөц байдлыг тод харуулсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл