solongonews
”Хулсны баавгай”-н алтан зоосыг 2 850 ам.доллараар худалдана
2015-05-27 16:28
Дэлхийн алтан зоосны мэргэжилтэн Кларк Смит/Clark Smith/-ийн нэрээр нэрлэгдсэн сайтаар зоос сонирхогчдод зориулсан худалдаа явагддаг юм байна.

Дэлхийн алтан зоосны мэргэжилтэн Кларк Смит/Clark Smith/-ийн нэрээр нэрлэгдсэн сайтаар зоос сонирхогчдод зориулсан худалдаа явагддаг юм байна.

Энэхүү сайтад эртний болон шинэ цагийн нэн ховор, алт, мөнгөн зоосыг худалдаалж байна. Энэхүү сайтад дэлхийн аль ч өнцгөөс холбогдож өөрт байгаа зоосоо борлуулж болон худалдан авч болдог гэнэ.  Зоос борлуулагч болон худалдан авагчийн нэрийг нууцладаг гэж байсан.

Энэ сайтад Монголын урьд өмнө харж байгаагүй гурван кг жинтэй,  цэвэр мөнгөөр 2003 онд урласан нэгэн зоосыг 3,800 ам.доллараар санал болгосныг худалдан авсан байна.

Сайтад Хятадын эв найрамдлын бэлгэдэл болсон  панда баавгайн дүрс бүхий хэд хэдэн цуврал зоосыг худалдахаар санал болгосон байна.

1986,1988, 1989 онд үйлдвэрлэсэн  таван алтан зоосыг нэг цуглуулга болгон 2 850 ам.доллараар зарахаар санал болгожээ. Зоосуудыг 1,9 унц алтаар хийсэн бөгөөд батламж бичиг дагалдуулж хайрцагтай нь худалддаг байна.

1988 онд үйлдвэрлэсэн мөн панда баавгайн дүрс бүхий 50 юанийн зоосыг 0,5 унц алтаар хийсэн байна.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл