solongonews
Пуужингийн эхний шатны их биеийг далайгаас амжилттай хураан авав
2026-02-13 16:49
Пуужингийн эхний шатны их биеийг далайгаас амжилттай хураан авав

Хятад улс пуужингийн эхний шатны их биеийг далайгаас  02-р сарын 13-нд амжилттай хураан авав. Ийнхүү Хятад улс зөөгч пуужинг эрэн хайх, хураан авах ажлыг анх удаа далай дээр гүйцэтгэсэн нь зөөгч пуужинг дахин ашиглах технологийн хөгжлийг урагш ахиулахад чухал ач холбогдолтой.

CZ-10 зөөгч пуужингийн системийг 02-р сарын 11-нд нам өндөрт туршин хөөргөж, Мэнжөү нисгэгчтэй сансрын хөлгийн системийн хамгийн их динамик даралтаар зугтах нислэгийн туршилтын үеэр тус пуужин нам өндөрт хөөрч далайд аюулгүй буув. 02-р сарын 13-ны үдээс өмнө Хятадын нисэгчтэй сансрын инженерийн алба далай дээр эрэн хайх, хураан авах багийнхан пуужингийн эхний шатны их биеийг хураан авах үүргийг биелүүлсэн тухай танилцууллаа.

Энэ удаад туршсан CZ-10 зөөгч пуужинг голдуу сансрын нисгэгчтэй хөлгөөр саран бөмбөрцөгт тандалт судалгаа хийхэд ашиглахын зэрэгцээ сансрын станц хүрэх үүргийг ч гүйцэтгэх юм. CZ-10A зөөгч пуужингийн эхний шатны их биеийг дахин ашиглах боломжтой.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл