Наадмаар Монгол Улсын дизайнерийн чиглэлийн бүх их, дээд сургуулийн оюутнууд үндэсний, чөлөөт, өдөр тутмын, уран сэтгэмжийн зэрэг төрлөөр ур ухаан, билэг оюунаа дайчлан өрсөлдөв. Загвар өмсөгчдийн хувьд эрэгтэй, эмэгтэй модель тус тусын ирээдүйн дизайнерийн хувцсыг өмсөж амилууллаа.
Монгол Улсын дизайнерын урлагийг хөгжүүлэх үйлсэд авьяас билэг, ур ухаанаа дайчлан хөдөлмөрлөж, хувь нэмэр оруулсан М.Энхтуяаг Монголын урлаг дизайнерын хүндэд одонгоор шагнав. Хувцас загварын төрлийн үндэстний хувцасны тэргүүн байранд оюутан Мөнхжаргал, Мягмарсүрэн тодорч, өдөр тутмын хувцасны загварын тэргүүн байранд Буяндэлгэр тодров. Оюутан Залам гоёлын хувцасны тэргүүн байрны шагналаар мялаалгаж, оюутан Зугаацэнгэл, Цэлмэг уран сэтгэмжийн загварын шагналыг хүртэв. Шилдэг драмын дизайнерын шагналыг Гонцор нар тус тус хүртэв.























