solongonews
“Би ээжийнхээ мөрөн дээр өслөө”
2015-05-11 17:23
Хүүгээ сургууль соёлын мөр хөөлгөхийн тулд Ляо Жяньшү сууриндаа байр түрээслэн сууж, өдөр болгон хүүгээ үүрэн сургуульд нь хүргэж, хичээлд нь суулгадаг.

13 настай Юань Фэйкүнь Жянши мужийн Жишүй шяний Лүөтянь суурины Лүөтянь бага сургуулийн 6 дугаар ангийн сурагч юм. Тэрбээр 5 настайдаа “Булчингийн шим тэжээл дудах архаг өвчин”-өөр өвдөж, одоог болтол өөрөө алхаж чадахгүй болжээ. Асар их эмчилгээний зардал нь амьдрал тааруу айлыг аргагүй сандаргаж, аавынх нь ганц хүний хүч хөдөлмөрөөр олсон орлого нь эмнэлгийн зардалд хүрэхгүй болоод Юань Фэйкүнийг аргагүй эмчлүүлж чадахгүй болж, түүнийг асрах хүнд үүрэг ээж Ляо Жяньшүгийнх нь нуруун дээр иржээ.

Хүүгээ сургууль соёлын мөр хөөлгөхийн тулд Ляо Жяньшү сууриндаа байр түрээслэн сууж, өдөр болгон хүүгээ үүрэн сургуульд нь хүргэж, хичээлд нь суулгадаг. 13 хүрсэн Юань Фэйкүнь 50 гаруй кг жинтэй, 1.5 метр өндөр биетэй болсон нь Ляо Жяньшүгийн хувьд өдөр болгон хүүгээ үүрч явахад өдрөөс өдөрт хүнд хэцүү болжээ. Тэгээд жилийн орлого 10 мянга гаруй юаниа хэмнэж байгаад хүүдээ тэргэнцэр авав. Гэсэн хэдий ч  хүүгээ суулгаж буулгах үед тэр мөн л хүүгээ үүрсээр л. Сургуулийнхан нь ч зовлонтой энэ эх хүү хоёрын байдлыг мэдсэний дараа тус дэм болж, Юань Фэйкүнгийн хичээлийг хоёр давхарт болгож, ангийн багш болон ангийнх нь өдөр бүр түүнд тусалдаг.

Юань Фэйкүн сургууль болон тухайн газрын холбогдох албаны дэмжлэгийг хүртэж байгаа боловч, биеийн байдал нь өдөр ирэх тусам муудаж, хөл гар нь тамиргүй болж, үг хэлэх нь ч тод бус болж байна. Ээж нь энэ бүхнийг хараад нулимсаа дотогшоо залгиж, хүүгийнхээ ирээдүйн төлөө эрхгүй санаа зовж сууна. Тэр өөрийн хүчээрээ айл гэрээ өөд татаж хүүгээ асарч, мөрөн дээр нь зовлонтой өсөж байгаа хүүг нь хүлээн авч эмчлэх газар байхыг хүсэж, хүүгээ хурдан эрүүл болгохыг бүхнээс ч илүү хүснэ.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл