72 цаг визгүй зорчих боллоо
2015-07-28 17:52
Харбин хотын олон улсын нисэх буудал 2015 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн 72 цаг визгүй зорчих бодлого хэрэгжүүлнэ.
БНДАУ-ын Хармөрөн мужийн захиргаа 27-нд хэвлэлийн бага хурал хийж, Харбин хотын олон улсын нисэх буудал 2015 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн зарим орнуудын жуулчдад 72 цаг визгүй зорчих бодлого хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ.

Хармөрөн мужийн нийгмийг аюулаас хамгаалах газрын хилээр зорчхыг удирдах албаны дарга Лью Ян: Хилээр визгүй зорчих бодлогод 51 орон хамрагджээ. Үүнд Европын Шенгений гэрээнд хамрагдсан 24 орон, ОХУ, Их Британи зэрэг 13 орон, АНУ, Канад зэрэг 6 орон, Азиас БНСУ, Япон зэрэг 6 орны нөхцөл хангасан иргэд хилээр нэвтрэх үед нь паспорт дээр нь түр нэвтрэх тамга дарж хилээр нэвтрүүлнэ гэжээ.
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
