solongonews
Хятадын барааны худалдаа эхний гурван улиралд тогтвортой өссөн байна
2025-10-13 15:25
Хятадын барааны худалдаа эхний гурван улиралд тогтвортой өссөн байна

Гаалийн ерөнхий газраас 13-ны өдөр гаргасан мэдээллээр, энэ оны эхний гурван улиралд Хятад улсын барааны импорт, экспортын нийт хэмжээ 33.61 их наяд юань хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 4 хувиар өссөн ба эхний 8 сартай харьцуулахад 0.5 нэгж хувиар хурдтай байна.

Үүнд, экспорт 19.95 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өссөн бөгөөд тасралтгүй 8 улиралд өсөлттэй байна. Импорт 13.66 их наяд юаньд хүрч,  өмнөх оны мөн үеэс  0.2 хувиар буурсан.

09-р сард импорт, экспорт 4.04 их наяд юаньд хүрч,  өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 8 хувиар өссөн. Өмнөх сартай харьцуулахад 4.5 хувийн оноогоор хурдалсан бөгөөд энэ нь өнөөдрийг хүртэлх оны хамгийн өндөр сарын өсөлт болсон байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл