"Нэг бүс нэг зам", бүс нутгийн хамтын ажиллагаа чуулга уулзалтын гол агуулга болж, дэлхийн олон нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцов. Чуулга уулзалт илтгэл тавих, тусгай сэдэвт уулзалт, дугуй ширээний хурал, бизнес уулзалт зэрэг олон хөтөлбөрөөс бүрдэж, "Нэг бүс нэг зам"-ын хөгжлийн стратеги, дэлхийн эдийн засаг гүнзгий нэгдмэл байдалд олон улсын дэд бүтцийн хамтын ажиллагааны боломж, өрсөлдөөн сорилт, хамтран ажиллах шинэ загвар зэрэг сэдвээр голлон хэлэлцэнэ.

Дундад улсын Худалдааны яамны олон улсын худалдааны хэлэлцээний дэд төлөөлөгч Жан Шянчэнь, дэд бүтэц "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар юм. Уг стратегид Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази, Баруун Өмнөд Азийн орнуудыг дэд бүтцээр холбоно. Зонхилох орны дэд бүтцийн эрэлт хэрэгцээ их бөгөөд төмөр зам, авто зам, эрчим хүч, боомт, мэдээлэл, үйлдвэрийн паркийн төслүүдийг хэлэлцэж байна гэв.
