ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Өвөр Монголын CCPIT, Хөлөнбуйр хотын засгийн газраас хамтран зохион байгуулсан Дундад- Хайларын XI удаагийн Дундад, Монголын эдийн засаг, худалдааны чуулга уулзалт болон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 6 дугаар сарын 28-нд Хөлөнбуйр хотын Хайлар дүүрэгт эхлэв.

Уг үзэсгэлэн яармаг нь "Эв нэгдэл, чөлөөт хамтын ажиллагаа, хамтын ялалт"-аар гол сэдэв болгон, "Өвөр Монголын зүүн таван аймаг хотоор зогсолт болгон Дундад, Орос, Монгол гурван улсад үйлчлэн, зүүн хойд Азид чиглэх" зорилготой юм.
Орос, Монгол, Пакистан, Солонгос зэрэг улсын Засгийн газрын төлөөлөгчийн баг, 62 аж ахуйн нэгж, Дундад улсын 10 муж орны 300 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцов. Таван өдрийн хугацаатай болох уг үзэсгэлэн яармагт дотоод, гадаадын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт, төслийн сурталчилгаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах болно.
