solongonews
Ван И Сергей Шойгу нар уулзав
2026-02-02 10:41
Ван И Сергей Шойгу нар уулзлаа

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны комиссын Тамгын газрын дарга Ван И Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай 02-р сарын 01-ний өдөр Бээжин хотноо стратегийн хэлэлцээ хийв.

Ван И Ерөнхийлөгч Путины илгээсэн Шойгугийн Хятадад хийсэн айлчлалыг сайшааж, дэлхий ертөнц өнөө үед улам бүр үймээн самуунтай тулгарч, "Ширэнгэн ойн хууль"-д шилжих бодит аюултай тулгарч байгаа тухай онцоллоо. “Дэлхийн томоохон гүрнүүд болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд Хятад, Орос хоёр жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх, НҮБ-ыг гол болгосон олон улсын системийг дэмжиж, тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжин, илүү шударга, боломжийн дэлхийн засаглалын тогтолцоог бий болгохыг дэмжих үүрэг хариуцлага хүлээдэг гэж хэллээ.

Мөн Ван И:

- Хятад, Орос улс шинэ эрин үеийн хамгийн том хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншүүдийн хувьд хоёр талын харилцааны томоохон асуудлаар нягт харилцаатай байж, бие биеийнхээ гол ашиг сонирхолд хамаарах асуудлаар нэг нэгийгээ илүү дэмжих ёстой. Хоёр орны төрийн тэргүүний удирдлага бол Хятад, Оросын харилцааны өндөр түвшинд хөгжих хамгийн том давуу тал бөгөөд үндсэн баталгаа юм. Хятад улс Оростой хамтран хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Оросын харилцааг шинэ онд шинэ түлхэц өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлэв. Сергей Шойгу:

- Оны эхнээс хойш дэлхийн нөхцөл байдал тогтворгүй байсан бөгөөд аюулгүй байдалд холбогдсон хэрэг байнга үүсэж байна. Орос улс нэг Хятадын зарчмыг баримталсаар ирсэн. Бид Хятад улстай цаашид ч бие биеэ тууштай дэмжиж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэн, олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Орос, Хятадын харилцааны өндөр түвшний хөгжлийн эрч хүчийг хамтдаа хамгаалж, илүү шударга, тэгш олон туйлт ертөнцийг бүтээн байгуулахыг дэмжихэд бэлэн байна гэж хэллээ.

Хоёр тал мөн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэв.

Зохиогч: ФЭН ШИНЬРАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл