solongonews
Хүйтэн шүүдэр
2025-10-08 09:18
“Хүйтэн шүүдэр” буух улирал нь жил бүрийн аргын тооллын 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд тохиодог.

Тус улирал нь намрын адаг сарын эхэнд тохиодог учраас намар оройтож буйн илэрхийлэл болдог. “Хүйтэн” хэмээх үгийг дагуулсан анхны улирал байдгаараа энэхүү улирал нь “Цагаан шүүдэр”-ийг бодвол цаг агаар илт хүйтрэн, өглөө үдшидээ жихүүн сэрүүхэн болсон байхыг бид бүхэн анзаардаг. Энэ улирлаар Хятадын өмнөд нутагт намрын уур амьсгал мэдрэгдэж эхэлдэг бол умард бүс нутагт харин өвөл наашлан, зарим газарт бүр хяруу унаж эхэлсэн байдаг.

Эрүүл мэндийн хувьд энэ үеэр ходоод дэлүү, уушгиндаа илүү анхаарах хэрэгтэй. Ногоо жимсний хувьд алим, гадил, шавтал зэрэг жимс, улаан лууван, бадамлянхуа цэцгийн иш, цагаан дэлдүү зэрэг хүнсний ногоо, буурцаг, мөөг зэргийг илүү хэрэглэхийг санал болгоё.

Найруулагч: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл