Зорчигчдын аялал жуулчлалын олон төрлийн хэрэгцээг хангахын тулд Хятадын орон нутгийн төмөр замынхан жуулчдад зориулсан онцлог үйлчилгээ үзүүлж байна. Аялал жуулчлалын алдартай газар болох Юньнань мужид галт тэрэгний өвөрмөц үйлчилгээ нь хүмүүст таалагдаж байна.

Эрхай нуурын хөвөөгөөр дугуй унаж тойрч аялах нь Юньнаньд очсон олон жуулчны хүсэн мөрөөддөг зүйл юм. Гэхдээ яаж дугуйгаа авчрах вэ? Юньнань нутагт ажиллуулж буй жуулчлалын галт тэрэг нь харин энэхүү асуудлыг бүрэн зохицуулжээ.
Энгийн галт тэрэгнээс ялгаатай нь энэ галт тэрэг нь зөвхөн унтлагын болон тээшний тасагтай. Өдрийн цагаар галт тэрэг нь өртөөнд зогсож, бүтэн өдөр аялсан жуулчид шөнөдөө вагон руугаа буцаж амарч болно. Энэхүү маршрут нь Юньнань мужийн Лижян, Дали, Сишуанбанна зэрэг жуулчлалын 10 гаруй онцлох газрыг холбожээ.

Цахилгаан дугуйнаас гадна уулын дугуй, замын дугуй зэрэг бүх төрлийн дугуйг нэг дугуйг 100 юанийн хураамжаар тэвэрлэх боломжтой.

Зорчигчид унадаг дугуйнаас гадна мөн 15 кг жиний доторх муур, нохой зэрэг хайртай амьтнаа 800 км-ийн зайд нэг гэрийн тэжээвэр амьтанд 60 юанийн хураамжаар зорчих боломжтой. Зорчигчид тээврийн хэрэгслийн хайрцгаа бэлтгэж, хорио цээрийн гэрчилгээг баталгаажуулсан тээвэрлэлт хийх шаардлагатай. Амьтны эзэд тэжээвэр амьтдаа тээвэрлэх явцад тогтоосон цагт ачаа тээшний машинд тэжээж, услах боломжтой.
