
Энэ жил Шиньжяны аялал жуулчлалын товчоо болон Өрөмчийн төмөр замын товчоо хамтран "Үзэсгэлэнт Шиньжян- Шиньжянд галт тэргээр жуулчилъя" бренд гаргаж, аялал жуулчлалын 16 төрлийн 96 галт тэргэн цуваа ажиллуулахаар төлөвлөж байна. Үүнд, Шань Шань цөлийн хаврын аяллын хурдны галт тэрэг, Түрпаны ялмын наадмын хурдны галт тэрэг, Заар өвсний аяллын галт тэрэг, Шилэмдэг цэцгийн аялал жуулчлалын тусгай галт тэргэн цувааг ажиллуулна. Эдгээр брендийн ажиллах хугацаа 3 дугаар сард ажиллах "Түрпаны гүйлсэн цэцгийн хурдны галт тэрэг"-ээс 10 дугаар сард ажиллах "Шиньжяны өмнөд нутгийн алтан намрын аяллын галт тэрэг"-н цуваа хүртэл үргэлжилж, давхардсан тоогоор 80 мянгаад зорчигч хүлээн авахаар урьдчилан тооцоолж байна.
