Хятад улсын дэд дарга Хань Жэн 09-р сарын 17-ны өдөр Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Наньнин хотод болсон Хятад-АСЕАН-ы 22 дахь удаагийн экспо болон Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.
Хань Жэнь:
- Хоёр талын удирдагчдын стратегийн манлайлал дор Хятад, АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд тасралтгүй гүнзгийрч, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хамгийн эрч хүчтэй жишиг болж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах тод жишээ болж байна. Хятад улс АСЕАН-ы орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Хятад-АСЕАН-ы цогц нэгдлийг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулахын тулд илүү идэвхтэй байр сууриар, илүү ажил хэрэгч арга хэмжээ авч ажиллахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.
Хань Жэн дөрвөн санал дэвшүүллээ. Тухайлбал,
Нэг. Хөгжлийн стратегийн уялдаа холбоог эрчимжүүлж, "Бүс ба Зам" санаачилгыг хамтдаа чанарын өндөр түвшинд бүтээн байгуулж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга, дэлхийн засаглалын санаачилгыг хамтран хэрэгжүүлнэ.
Хоёр. Бүс нутгийн нээлттэй хамтын ажиллагааг түргэсгэж, Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарыг хамтаар байгуулан, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийг чанартай хэрэгжүүлнэ.
Гурав. Аж үйлдвэрийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээний уялдаатай хөгжлийг дэмжиж, шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэн, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамтдаа хамгаална.
Дөрөв. Соёл иргэншлүүдийн солилцоо, харилцан суралцах боломжийг нэмэгдүүлж, хүмүүсийн солилцоонд тус дэм үзүүлэн, ард түмэнд таалагдсан, амьдралд нь тустай олон төслийг хэрэгжүүлнэ.
