
Энэ оны 6 дугаар сарын 14-ний өдөр болтол Монгол Улсад гаргасан цахилгааны хэмжээ 2200 сая кВт-ийг давжээ.
Энэ онд "ӨМӨЗО, Монгол Улстай иж бүрэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх төлөвлөгөөний хөтөлбөр"-ийг ажил хэрэг болгохын тулд Өвөр Монголын Гүө Хэ цахилгааны компани зах зээлийг нээх, зах зээлийн тогтуун байдлыг гол болгож, идэвхтэйгээр зах зээлийн өрсөлдөөнд оролцож, хил дамнасан үйлдвэрлэл менежментийн систем, үйл ажиллагааны механизмыг бүтээлчээр бий болгосон. Монгол Улсад олон удаа хүрч ажиллан, Монголын цахилгаан эрчим хүчний байгууллага, цахилгаан эрчим хүчний хэрэгцээ шаардлагатай аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах хэлэлцээр хийжээ. Мөн Монгол Улсын эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн ажил хэрэгжилтийн төслийг боловсруулах талд идэвхтэй ажилласан байна. Энэ оны эхний таван сард, зөвхөн Монгол Улсын Оюутолгой уурхайд хангасан цахилгаан эрчим хүч 500 сая кВт-ийг давсан байна.
