7 дугаар сарын 23-ий өдөр буюу өнөөдөр дэлгэр зуны тансаг улиралд монгол ахуй амьдрал, соёл иргэншилтэй танилцан, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөөр “Манай зуслан - Монгол Улс дахь аялал”-ын 50 хүүхэд Хөххотоос Монгол Улсын Улаанбаатарыг зорин мордлоо.


Аяллын 7 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын “Сүхбаатарын талбай”, “Үндэсний түүхийн музей”, “Зайсан толгой”, "Чингисийн хөшөө"-г сонирхохын хамт Монгол Улсын ариун дархан байгальтай танилцан, монгол гэр барьж, үнээ саан цагаан идээ хийхийг сурч, мөн “Нарс” хүүхдийн зусланд очиж урлагийн өдөр, тоглоомын өдөр, спортын өдөр, түүдэг галын наадам зохион байгуулж хоёр улсын хүүхдүүд ур авьяасаа уралдуулах юм байна.



