solongonews
“Газраар нисэх” боломжтой болжээ
2025-06-18 17:37
“Газраар нисэх” боломжтой болжээ

Хөвөлтийн тулгуур бүхий цахилгаан соронзон хөдөлгүүрийг ашиглан 1.1 тонн жинтэй туршилтын аппаратыг 1000 метрийн зайд 650 км/цаг хүртэл хурдасгасан тухай Хүбэйн Дүнхү лаборатори мэдэгдлээ.

Уг аппаратыг 1000 метрийн хурдтай хөвөлтийн соронзон зам дээр амжилттай туршин, 7 секундэд цагийн хурдыг 650 км-т хүргэжээ.

Өмнө нь ийм хурдыг туршихын тулд 30-40 километрийн зам тавих шаардлагатай байсан бол одоо “газраар нисэх” боломжтой болсон бөгөөд 200 метрт багтан зогсоож чаддаг боллоо. Энэ шинэ технологи нь ашиглалтын өргөн боломжтой бөгөөд судалгааны бусад тоног төхөөрөмжид угсран ашиглаж эхэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : хоур
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл