
Бат-Очир
“Мао Зэдүн, Жү Дэгийн удирдсан Наймдугаар замын цэрэг, мөн Шинэ дөрвөн замын цэргүүд Японы түрэмгийллийн эсрэг баатарлагаар байлдаж байсанд их бахархдаг” хэмээн 70 жилийн өмнө Дундад улсад Японы эсрэг дайнд оролцож явсан 94 настай Монгол Улсын ахмад дайчин Бат-Очир Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
1945 онд Зөвлөлт Монголын холбоот цэргүүд Японы эсрэг дайнд орж, тухайн үед 24-тэй Бат-Очир холбооны офицерын хувьд арваад цэргээ дагуулан Хэбэй мужийн Жанжякөүгийн дайнд оролцож байжээ. Тэднээс одоо Бат-Очир гуай л ганцаараа амьд сэрүүн дайны гашуун түүхийг хүүрнэж сууна.
Тэрээр ярихдаа: - Зөвлөлт-Монголын холбоот цэргүүд Дундад улсад орж ирэхэд борооны улирал байсан. Цэргүүд бороо үер усанд боогдох үе их байсан. Ийм хүнд үед ард Дундад улсын иргэд бидэнд маш их тусалж байсан гэлээ.
Тэрээр өөрийн биеэр Бээжинд ирж дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцоно. Мөн Хэбэй мужийн Жанжяхүү хотын Жанбэй шяньд өмнө нь байлдаж байсан газраа очиж Зөвлөлт-Монголын дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх болно. Тулалдаан болж байсан тэр газартаа эргэн очих болсондоо сэтгэл догдолж байгаа ч цөөн бус дайчин нөхөд минь дайны талбарт үлдсэн юм гэж харамсангуй ярьж байсан.
Дундад улсын ард түмэн үрэгдсэн баатруудын хөшөөг хамгаалж буйд тэрээр баярласан сэтгэлээ илэрхийлээд, Дундад, Монгол хоёр улсын нөхөрсөг харьцаа өнө удаан жил өрнөж байхын ерөөл өргөлөө.

