solongonews
Хятад, Монголын ”Найрамдлын өнгө” хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн болов
2025-10-10 16:18
Хятад, Монголын ”Найрамдлын өнгө” хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн болов

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын хүүхдийн урлан бүтээх төв хамтран Хятад, Монголын "Найрамдлын өнгө" хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн, шагнал гардуулах ёслолыг 9-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар оролцож, шалгарсан сурагчдад шагнал гардууллаа. Мөн уг арга хэмжээнд Улаанбаатар хот болон орон нутгийн аймаг, хотын сургуулийн 200 гаруй сурагч, багш, эцэг эхчүүд оролцлоо.

Шэнь Миньжуань хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг нөрш юм. Тун удахгүй Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосон өдөр тохиох болно. Үзэсгэлэнд дэлгэгдсэн өнгө өнгийн бүтээлүүдээс би хүүхдүүдийн Хятад улсыг сонирхох, Хятадад аялах хүсэл тэмүүлэлтэй байгаа жич Хятад, Монголын харилцааны хөгжилд анхаарал хандуулж буйг харлаа. Хоёр орны харилцааны ирээдүй залуучуудынх. Хүүхдүүд хоёр орны найрамдалт харилцааг урагшлуулах шинэ үеийн элч нар болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Д.Уранбилэг хэлэхдээ, Энэ удаад 1400 гаруй бүтээл дэлгэгдсэн нь тус төвийн түүхэнд хамгийн олон бүтээл дэлгэдсэн явдал байлаа. Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойд зориулан хүүхдүүд өөрсдийн бүтээлээ урласан нь надад их урам зориг өгсөн. Хүүхдийн урлан бүтээх төв нь хоёр орны соёлын солилцоог цаашид ч идэвхтэй хөгжүүлж, хоёр орны харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэв.

Энэ удаад цуглуулсан 1400 бүтээлд уран зураг, гар урлал, уран бичлэг багтжээ. Сонгон шалгаруулалтын дараа нийт 41 шилдэг бүтээл шагнал хүртжээ. Уг арга хэмжээ нь хүүхдүүдийн уран бүтээл урлахад урам өгч, Хятад, Монголын найрамдлын талаарх тэдний ойлголтыг нэмэгдүүлсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : https://mn.china-embassy.gov.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл