solongonews
ДУНДАД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АГААРЫН БОХИРДОЛЫГ АРИЛГАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2015-07-29 16:07
Ирэх 9 дүгээр сарын 3-нд Дундад улсын нийслэл Бээжин хотод Японы милитаризмыг ялсны 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байна.

Бээжинд болох цэргийн жагсаалын өмнө засгийн газраас Бээжин, Тяньжин, Хэбэй мужийн удирдлагад агаарын бохирдлыг арилгах үүрэг өгөөд байна. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч тэргүүтэй гадаадын олон хүндтэй зочин уригдаад байгаа юм.

Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах товчооны тэргүүн Чэнь Тянь “Бээжин, Тяньжин, Хэбэйгээс гадна Өвөр Монгол ч утааг багасгах кампанит ажлын эхлүүлээд байна. Өнгөрсөн 11 сард болсон АРЕС-ийн дээд хэмжээний уулзалттай адил цэвэрхэн агаартай хот зочдыг угтах болно” гэж ярьсан байна.

АРЕС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Бээжинд машины хязгаарлалт хийж, аж үйлдвэрийн газруудыг хааж, барилгын ажлыг бүрэн зогсоосны хүчинд Бээжин хот цэлмэг хөх тэнгэртэй болж байсан юм. Тиймээс олон нийтийн сүлжээгээр “APEC blue” гэдэг шинэ нэр томьёо гарч байжээ.

Найруулагч: С. Урьхан
Эх сурвалж : онцлох сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл