Дундад улсын олон нутаг Японы эсрэг дайны ялалтын 70 жилийг тэмдэглэв
2015-08-17 10:44
Дундад улсын олон нутаг Японы эсрэг дайны ялалтын 70 жилийг тэмдэглэв
8 дугаар сарын 15-ны өдөр бол Япон дайнд ялагдаж бууж өгөхөө зарлан, Дундад улсын ард түмний Японыг эсэргүүцэх дайны ялалт болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн дурсгалт өдөр юм. Дундад улсын олон газар, төрөл бүрийн хэлбэрээр энэ өдрийг дурсан өнгөрүүлж байна.
Энэ сарын 15-ны үдээс өмнө энх тайвныг хүсэгч гадаад дотоодын хүмүүс Наньжинд энхийн цуглаан зохиожээ.
Мөн өдөр Харбины холын дүүрэгт Хятадыг түрэмгийлсэн Японы цэргийн 731-р армийн ялын гэрчийн музей албан ёсоор ашиглалтад оржээ.
Түүнчлэн 15-ны өдөр Хүнань, Шаньдүн, Жилинь зэрэг газрын иргэд Японыг эсэргүүцэх дайны ялалтыг тэмдэглэсэн байна.


Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.huaxia.com
Дэлгэрэнгүй үзэх
