solongonews
Цагдаа нар согтуу хүний хоёр чихийг нь хорстол үрж сэрээдэг. Яагаад гэж үү?
2015-05-27 11:42
Цагдаа нар согтуу хүнийг сэрээхдээ хоёр чихийг нь хорстол үрдэг тухай Та дуулсан уу. Үнэхээр тэгдэг юм байна.

Яагаад гэвэл хүний чихэнд эрхтэн, мэдрэлийн төгсгөл болох 126 чухал цэг байдаг аж. Дорно дахины арга ухаанаар, орчин үед бол оношилгооны тусгай аппаратаар мөнөөх олон цэгийг нь тэмтрэх замаар тухайн хүний өвчин хуучыг тодорхойлдог гэнэ дээ. Тэгвэл хөлийн уланд мөн л хүний биеийн эрхтэнүүдийг төлөөлсөн олон цэг байдаг аж. Тэдгээр цэгүүдэд, тухайн хүн ямар өвчинтэйгөөс хамааруулан цэглэн дарж, иллэг хийвээс мэдрэлийн олон төгсгөлийг цочроон улмаар төв ба ургал мэдрэлийн тогтолцоотой нарийн уялдаа холбоо үүсгэдэг гэнэ. Түүнд нь  рефлексийн замаар хариу үйлдэл өгч, тэр чанараараа өвчин хуучаа эмчилдэг нэгэн зүйл арга юм байна.

Хар ухаанаар бодвол арьсан дахь мэдрэлийн төгсгөлүүдийг сэрээснээр эрхтэн системүүдийн үйл ажиллагааг зохицуулан зогсонги байдлыг арилгадаг аж. Хоёр хөлийнхөө уланд цэглэн дарж, иллэг хийхүйд мэдрэлийн 72.000 гаруй төгсгөлд иж бүрэн цочрол үзүүлнэ гэнэ. Ингэснээр хүний сэтгэл санааг тайвшруулан тэгшитгэж, өөдрөг болгох ба тухайн эрхтэн системүүдийг чийрэгжүүлэн илааршуулдаг ажээ. Гэхдээ энэ аргыг хэт туйлшруулан шүтэж, “Хөлийнхөө уланд цэглэн иллэг л хийчихвэл хамаг өвчин гялс эдгэрчихнэ” хэмээн  яаран битгий ойлгоорой. 

Ийм цэгэн иллэгийг гэдэргээ харан хэвтэж байгаад нүдээ анин, хөлийн ул болон бүх биеийн булчинг суллаж, мэдэх чадах хүнээр хийлгэвэл зүйтэй ажээ. Бусдад иллэг хийхдээ эрхий хурууныхаа өндгөн хэсгээр (хумс оролцуулахгүй) цэглэн дарах буюу шөвөгдөх байдлаар нухах хэрэгтэй юм байна. Ингэхдээ чийрэгжүүлэн чангаруулах зорилготой бол 1.5-3 минутын туршид нэлээд хүчтэй цэглэн дарах хэрэгтэй. Харин тайвшруулан суллах иллэгийн үед 3-5 минут өнгөц, нэг их хүч заралгүйгээр цэглэн дарж, хөлийн улыг нэлэнхүйд нь илэх ёстой юм.

Иллэг хийлгэсний дараа халуун бүлээн усаар, хэрэв өөрийгөө чийрэг хэмээн үзэж буй бол хүйтэн усаар ч хамаагүй угааж болох ажээ. Түүнчлэн саваа модыг нүцгэн хөлөөрөө гишгэж, гурил элдэж буй мэтээр ганжиндан өнхрүүлбэл  хүний биед тустай гэнэ. Ийм дасгал хийхээр шийдвэл боломжийн дулаан байранд өдөрт хоёр удаа, нэг удаад гурван минутаар нэлээд хүчтэй гишгэж хийгээрэй. Ийм дасгалыг тууштай хийснээр өтгөн хатах болон зарим ужиг өвчнөөс ангижрах боломжтой гэсэн. Хүүхэд байхад том хүмүүс хөл нүцгэн гүй хэмээн зөвлөдөг.  Энэ нь  хөлийн уланд байгаа олон олон цэгт  массаж болдог хэмээн ярьдаг байсан.

Эмч нар зарим өвчний тохиолдолд хайрцаг савтай давсан дээгүүр явуулдаг нь ч дээрхтэй холбоотой буй за. Ардын уламжлалт ойлголтоос үзвэл, хүн гутлаа тайлахаараа нэг сайхан амардаг гэдэг. Үнэхээр ч тийм шүү дээ. Бас ихэд ядарсан байдалтай яваа нэгнийг хараад “Хөөрхий, мөн ч ядруу харагдах чинь гутал нь багадаж барьсан юм болов уу, эсвэл хоёр эхнэртэй хүн үү?” хэмээн егөөднө. Хөлөнд очсон мэдрэмж хүний биед сөрөг нөлөө үзүүлэхийг хоёр эхнэрийн дунд “ацан шалаа”-нд мад суусантай адилтгасан нь мөн чанарыг таньсан хүмүүсийн л үг байлгүй дээ.

 …Энд өгүүлсэн, үзүүлсэн бүхэнд итгэх юм бол хөлийн уланд цэглэн дарж, хийлгэх иллэгийг  залхууралгүй туршаад үзэхийг Танд зөвлөе. 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл