“AI+ялалт байгуулах” нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт Ханжөү хотод боллоо
2025-06-10 10:48
“AI+ялалт байгуулах” нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт Ханжөү хотод боллоо.
ХТРТ-ийн бэлтгэн бүтээсэн “AI+ялалт байгуулах” хэмээх томоохон нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалт 06-р сарын 08-нд Ханжөү хотод боллоо. Энэхүү нэвтрүүлэгт мэргэжилтэн, судлаач, хөрөнгө оруулагчийн төлөөлөл, хиймэл оюун ухаан сонирхогчдыг урин оролцуулж, Хятадын AI зохион бүтээгчдийн үүдэн бүтээх ухаан самбаа, шантрашгүй зоригийг олон нийтэд харуулахыг зорьсон юм.
Эцсийн шатны шалгаруулалтаар нэг, хоёр, гуравдугаар байрын эздийг тодруулжээ. Сониуч зан, бүтээлч байдал, нэр төрийн мэдрэмжээр дайчлан чиглүүлсэн 10 хиймэл оюун ухаан бүтээгчид AI+ олон төрөлд авьяас чадвараа сорьж, “2025 оны Хятадын шилдэг 10 хиймэл оюун ухаан бүтээгч” болсон байна.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
