Хятад улс 31-р туршилтын хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2025-10-14 11:22
Хятад улс 31-р туршилтын хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.
Бээжингийн цагаар 10-р сарын 13-ны өдрийн 09 цаг 06 минутад Хятад улс "Чанжэн 2D" зөөгч пуужингаар Жюйчуань хиймэл дагуул хөөргөх төвд 31-р туршилтын хиймэл дагуулыг хөөргөв. Хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замдаа орж, хөөргөх ажиллагаа амжилттай болсон юм.

Туршилтын 31 хиймэл дагуулыг голчлон шинэ оптик дүрслэлийн технологийг шалгахад ашигладаг.

Энэхүү удаа нь Чанжэн цуврал пуужингийн 599 дахь нислэг болох юм.
Зохиогч: ЛИ ГҮЙЛИ, ВАН ЧЭНЬЮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
