Хонконг-Жүхай-Макао гүүрээр зорчигчдын тоо 100 саяас давав
2026-01-07 10:06
Хонконг-Жүхай-Макао гүүрээр зорчигчдын тоо 100 саяас давжээ

Энэ оны 01-р сарын 06-ны өглөөний 08:00 цагийн байдлаар, Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрний Жүхай боомтоор Гуандун, Хонконг, Макао гурван газарт зорчсон жуулчдын давхардсан тоо 100 саяыг давсан байна.
Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрний нийт урт нь 55 км ба өдгөө дэлхийн далай сундалсан хамгийн урт гүүр болжээ. Энэхүү гүүр 2018 оны 10-р сарын 23-нд ашиглалтад орж, Хонконгоос Жүхай, Макао хүрэхэд машинаар 45 минут л зарцуулдаг болсон байна. Өмнө нь гурван цаг зарцуулдаг байв. Боомтоор дамжин өнгөрөх жуулчид болон тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор 2025 онд боомтын жуулчдын давхардсан тоо 39.38 саяыг давсан байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
