“Одон гялбаа” тал нутгийн дууны тоглолт
2015-06-30 09:45
“Одон гялбаа” хэмээх тал нутгийн дууны тоглолт Өвөр Монголын Улаан театрт болсон байна.
6 дугаар сарын 29-ний үдэш XII удаагийн Дундад Улс · Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын шилдэг жүжгийн тоглолт болох “Одон гялбаа” хэмээх тал нутгийн дууны тоглолт Өвөр Монголын Улаан театрт болсон байна. Тал нутгаа магтан дуулж, тансаг амьдралын үзэмж төрхийг харуулах бөгөөд уудам талын хүн ард, өв соёл, байгалийг уянга дуугаар дамжуулан олон түмэндээ мэдрүүлэхийг зорьсон аж. Тус тоглолтын хөшгийг "Найр" хамтлаг сөхөж, үзэгч түмний мэлмийг мялаасан байна.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
