solongonews
Хөл бие махбодыг эмчлэх онцгой эрхтэн гэнэ шүү дээ
2015-08-11 16:08
Дорно дахины анагаах ухаанд хөлийн тавхай болон хуруунуудад хүний бие махбодын хамгийн чухал тоо томшгүй олон судас, цэгүүд байдаг талаар дурьдсан байдаг.

Иймд хөлөөрөө биеэ эрүүлжүүлэх, мөн янз бүрийн өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.

1. Хөлөө угааж биеэ сувилах: Эхлээд усаа их хийх шаардлагагүй, 40-50℃ бүлээн усыг хөлийн хуруунаасаа дээш байх хэмжээнд хүртэл хийнэ. Жаахан дэвтээж байгаад усаа 60℃ хүртэл халаагаад шагайгаа давтал нэмж болно. Үүний зэрэгцээ хөлөө хөлөөрөө үрж усыг хөдөлгөөнтэй байдалд байлгана. Удаа бүр 20-30 минут угааж,бие чинь бүлээсээд ирэхээр зогсож болно. Хэрэв хөлөө хүйтэн халуун усаар ээлжлэн угаагаад байвал, толгой өвдөх, зүрх базалж өвдөх, хамрын үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг өвчнийг үр ашигтай эмчилж болох юм.

2. Хөлөө наранд ээж биеэ чийрэгжүүлэх: Өглөө буюу үдшийн цагаар гутлаа тайлаад хоёр хөлийнхөө улыг наранд 20-30 минут ээнэ. Ингэж наранд ээх нь нарны хэт ягаан туяаг хөлийн улан дээрээ шууд тусгаж, бүх биеийн бодисын солилцоонд тус дөхөм үзүүлэн, цусны эргэлтийг түргэсгэн, дотоод эрхтний ажиллагааг нэмэгдүүлнэ. Энэ арга нь яс сийрэгших өвчин, хамрын үрэвсэл, цус багадах, даралт багасах зэрэг өвчин эмгэгийг нэлээд сайн анагааж чаддаг байна.

3. Хөлийн хуруугаа хөдөлгөж ходоодоо сайжруулах: Японы анагаах ухааны эрдэмтдийн судалж нээсээр, хөлийн хурууг байнга хөдөлгөх нь ходоодыг сайжруулдаг юм байна. Өдөр болгон жаахан зав чөлөө гаргаж байгаад хөлийн хуруугаараа юм хавчих дасгал хийх юм уу сууж байгаа, хэвтэж байгаа тохиолдолдоо ч хөлийн хуруугаа хөдөлгөөд байвал гэдэс ходоодны чадавхыг сайжруулдаг байна.

4. Хөлийн улыг цохиж биеэ чийрэгжүүлэх: Хоёр хөлийнхөө улыг жижигхэн мунаар хөнгөн 50-100 дэлсвэл бүх биед сэдэлт өгч, цусны эргэлтийг идэвхжүүлэн бие махбодыг чийрэгжүүлэн өвдөхөөс сэргийлэхэд сайн нөлөө үзүүлдэг байна.

5. Хөлөө сажилж ядаргаа тайлах: Дээшээ харж хэвтээд, хоёр хөлөө унадаг дугуй унаж байгаа мэт хөдөлгөх бөгөөд удаа бүр 5-6 минут хөдөлгөвөл бүх биеийн цусны эргэлт нэмэгдэж, биеийн ядаргаа тайлагддаг байна.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл