Мяо үндэстний хатгамалчин Лөн Лүянь эмэгтэйчүүдийг дагүүлан үйлс бүтээнэ
2025-10-13 15:44
мяо үндэстний хатгамалчин Лөн Лүянь эмэгтэйчүүдийг дагүүлан үйлс бүтээнэ
Гүйжөү мужийн Шибинь шяний Мяо үндэстний хатгамалчин Лөн Лүянь бол биет бус соёлын өвийн Мяо үндэстний хатгамлын мужийн зэрэглэлийн төлөөлөх уламжлалт залгамжлагч юм.
Тэрээр эхний жилдээ ажил хийхээр гадагш гарч, сүүлд нь нутагтаа буцаж Мяо хатгамлын үйлдвэрийн газар байгуулан, орон нутгийн эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй хатгамал ур чадварын сургалт явуулж, хөдөө орон нутгийн 1200 гаруй эмэгтэйчүүд ажлын байраар хангав.
Сүүлийн жилүүдэд Мяо хатгамалд оюун ухааны машин, тоног төхөөрөмж нэвтрүүлж, ханын даавуу, зүүлт, хувцас болон бусад бүтээгдэхүүнд өргөн хэрэглэх болсон. Эмэгтэйчүүд хөдөлмөрч гараар жаргалтай амьдралаа бүтээж байна.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
