solongonews
Бээжингийн Шяншаний 12 дахь чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийв
2025-09-17 17:58
Бээжингийн Шяншаний 12 дахь чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийв

Бээжингийн Шяншаний 12 дахь чуулга уулзалт, Шяншаний дээд түвшний яриа хэлэлцээ 09-р сарын 17-нд Бээжингийн олон улсын хурлын төвд боллоо. "Олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалж, энх тайван хөгжлийг хамтаар ахиулъя" сэдэвтэй тус чуулга уулзалт 09-р сарын 17-ноос 19 хүртэл гурван хоног үргэлжлэх юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын албаны талын төлөөлөгчид оролцох бөгөөд нийт 1800 гаруй хүн бүртгүүлээд байна.

Өнөөдөр үдээс өмнө Шяншаний дээд түвшний яриа хэлэлцээ нь хоёр хурлын танхимд зургаан удаагийн семинар, яриа хэлэлцээ өрнүүллээ.

Энэхүү Бээжингийн Шяншаний чуулга уулзалтад дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын ололт амжилтыг хамтдаа хамгаалж, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн засаглалын санаачилгыг тууштай хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриаллаа.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл