solongonews
Төвдөд газар хөдөлсний улмаас 1 хүн эндэж 14 хүн бэртжээ
2015-05-13 10:28
ТӨЗО-ны албаны тал 12-ны орой мэдэгдэл хийж, мөн өдрийн 15 цаг 5 минутад Балбад дахин 7.5 баллын газар хөдөлсний улмаас Төвдөд 1 эндэж 14 хүн бэртсэн бөгөөд олон тооны байшин барилга сүйдэж, зарим нутагт зам, холбоо, цахилгаан тасалдсан гэлээ.

Энэ удаагийн газар хөдлөлт нь Дундад, Балбын хилээс арван хоёрхон километр зайтай газарт болжээ. 20 цагийн байдлаар газар хөдлөлтийн нөлөөгөөр Чэнжи шяний Жилун суурингаас Жесо гүүр хүртэлх 18 километрийн зайд уул нурсны улмаас нэг автомашин уулнаас буусан үхэр чулуунд өртөж, автомашинд сууж явсан 1 хүн эндэж, 3 хүн хөнгөн бэртсэн байна. Үүнээс гадна, газар хөдлөлтийн улмаас тус суурины 4 айлын байшин эвдэрч сүйдсэн байна. Мөн Жесо боомт орчмын уул толгод их хэмжээгээр нурсан тул зэвсэгт цагдаагийн 4 дүгээр салбар ангийн хил дамнан ажиллаж байсан хүмүүс боомтоос гарахад хүрчээ. Жилун сууринд цахилгааны хангамж сэргэсэн боловч, шяний төвд цахилгаангүй хэвээр байна.

Эх сурвалж : ХОУА
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл