solongonews
Мянган оны эртний цайз
2025-07-02 15:50
Мянган оны эртний цайз

Шавраар босгосон хэрэм, нарийхан тусгаарлагдсан гудамж, он жилийн им тамгатай Төвөд модон хаалганууд... Энэ бол Хөх хуур мужийн Хуаннан Төвөдийн Өөртөө Засах жөүгийн Тонрен хотын Няньдуху шянгий Гуомари тосгонд байрлах Гуомари цайз юм. Түүний түүх МЭӨ 7-р зуунаас эхтэй. Энэ бол хилийн хамгаалалтад байдаг цэргийн хуаран хот бөгөөд Хятадын 2000 жилийн түүхийн “амьд олдвор” гэдгээрээ алдартай. Хэдэн мянган жилийн турш өндөрлөгийн цайзын хуучин хана, чулуун зам нь олон жилийн дайн дажин, ороо бусгаа байдлын амьд гэч болон үлдэжээ.

Гуомари цайз нь Хөх нуур мужийн хамгийн эртний бөгөөд бүрэн бүтэн туурийн нэг юм. 2006 онд Гуомари тосгоныг Хятадын түүх соёлын алдартай тосгон гэж нэрлэсэн бөгөөд энэ нь Хөх нуур дахь цорын ганц засаг захиргааны тосгон юм.

Энэхүү цайз нь тэгш өнцөгт хот юм. Зүүн, баруун, урд гурван хаалгатай. Зүүн хаалга нь тосгон руу орох замын хажууд байрладаг. Энэ нь цайз болон гадаад ертөнцийн хоорондох гол хаалга гарц юм. Эрт дээр үед энэ нь гол замыг хамгаалах үүрэгтэй байв. Цайзын замууд нь явцуу нарийхан, муруй тахир бйадаг. Гудамжны хамгийн өргөн хэсэг нь 3 метр орчим, хамгийн нарийн хэсэгт зөвхөн нэг хүн багтах боломжтой. Зохион байгуулалт нь нарийн бөгөөд өндөр налуу шороон хана нь төөрдөг байшин шиг хашааны хаалганаас өөр цонхгүй.

Сүүлийн жилүүдэд тус цайзын хуучин байшингуудыг сэргээн засварлаж, дизайны студи, бяцхан үзэсгэлэнгийн танхим гэх мэтээр урлагийн хэв маягаар дүүрэн ашиглаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид Гонцогзалсангийн гэрт зочилж, соёлын ялгааны талаар ярилцаж, Төвөд нутгийн өглөөний цай амсаж; Дамбагийн эртний өргөөний дам нуруу, баганыг сонирхож жуулчдын хараа, сэтгэл зүрхийг баяжуулж байна ...

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл