solongonews
Хятадын хүн тутамд 100 мод ногдож байна
2026-02-24 10:50
Хятадын хүн тутамд 100 мод ногдож байна

Хятад улс хэчнээи модтой вэ? Үндэсний Ойн аж ахуй, бэлчээрийн газрын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, Хятадын нийт ойн талбай ойролцоогоор 242 сая гад хүрсэн байна. 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс ойролцоогоор 12.3 сая га талбайг ойжуулсан нь Фужиан мужийн газар нутгийн талбайтай тэнцэж буй бөгөөд Хятад дэлхийд хамгийн их цар хэмжээтэй ногоон байгууламжтай бөгөөд ойн өмрөг хамгийн хурдан өссөн улс болжээ.

Бээжин Их Сургуулийн судлаач Го Чинхуагийн багийн 2025 оны судалгааны үр дүнгээс харахад, 2020 оны байдлаар Хятад улс ойролцоогоор 142.6 тэрбум модтой байсан нь Хятадын хүн тутамд 100 мод ногдож байна. Тус багхийнхан дрон, лидар болон алгоритмын загваруудыг уялдуулан улсын нийт модны тоог анх удаа тооцоолсон байна.

Хүн тутамд дунджаар 100 мод ногдох нь мод хамгаалах болон мод тарихтай салшгүй холбоотой юм.

14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс ойролцоогоор 5.0819 сая эртний болон алдартай модыг стандартчилагдсан хамгаалалтад хамруулж, ойролцоогоор 105 сая га байгалийн ойн нөөцийг үр дүнтэй хамгаалсан байв. 2012 оноос нааш Хятад улс нийтдээ 73 сая га талбайг ойжуулсан нь дэлхийн шинээр нэмэгдсэн ногоон байгууламжийн 25 орчим хувийг эзэлсэн байна.

Уул хайрхан, гол мөрөн, ой мод, нуур бүрд, тариан газар, өвс ногоо, цөлийг цогцоор нь хамгаалж, системтэй менежментийг баримталж, томоохон экологийн төслийг хэрэгжүүлсэээр ирсэн байна. Эдгээрийн дотор Хятадын зүүн хойд,төв,баруун хойд нутгийн ойн халхавчийн төсөл нь 32 сая га талбайг ойжуулж, хамгаалсан бөгөөд энэ нь шар шороот өндөрлөгийн тал хувьтай тэнцүү юм.

Хятад улсын үндэсний ногоон байгууламжийн хүчин чармайлт нь ногоон байгууламжийг өргөжүүлэх, хөгжүүлэх, хамгаалах зэрэг зарчмыг баримталж иржээ. 2025 оны үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн салбарын нийт бүтээгдэхүүн бараг 11 их наяд юаньд хүрч, 60 сая гаруй хүнд ажлын байр хангаж, 1.7 сая гаруй ой хамгаалагчтай болж, иргэдийн орлогыг нэмэгдүүлжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан "Дэлхийн ойн нөөцийн үнэлгээний 2025 оны тайлан"-д дурдсанаар, Хятадын ойн нөмрөг 2015-2025 оны хооронд жилд дунджаар 1.69 сая га нэмэгдэж, жилийн дундаж цэвэр өсөлтөөр хамгийн өндөр улс болсон байна.
15-р таван жилийн төлөвлөгөөнд "үндэсний хэмжээний ногоон байгууламжийн томоохон арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлэх" санал дэвшүүлсэн байв. 2030 он гэхэд Хятад улс нүүрстөрөгчийн оргил үеийнхээ зорилтод хүрч, 2035 он гэхэд ойн нөөцөө 24 тэрбум шоо метрээс давуулахаар төлөвлөж байна. 

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл