solongonews
“Спартакиад – 2015” тэмцээн болно
2015-05-28 09:30
Өвөр монголд суралцаж буй оюутан залуусыг спортод дур сонирхолтой болгох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 6 дугаар сарын 6-ны бямба гарагт Өвөр Монголын Тариалангийн Их Сургуульд “Шилдэг сургууль – 2015”-ыг тодруулах спортын тэмцээн болно.

    Тэмцээн 100 м гүйлт /эрэгтэй, эмэгтэй/, 4х100 м буухиа гүйлт /эрэгтэй, эмэгтэй/, уртын харайлт /эрэгтэй, эмэгтэй/, бөх /эрэгтэй/, олс таталт /холимог (4 эр, 4 эм)/ гэсэн төрлүүдээр явагдана. Түүнчлэн тэмцээний төрөл бүр тухайн спортын стандарт дүрмээр явагдах юм байна. Шагнал урамшууллын хувьд нэгдүгээр байрт Аваргын цом, алтан медаль, өргөмжлөл, хоёрдугаар байрт мөнгөн медаль, өргөмжлөл,  гуравдугаар байранд хүрэл медаль, өргөмжлөлөөр тус тус шагнах юм байна.

 

 

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл