
Халуун ногооны сүмстэй шарсан дүфү нь Хятадын Сычуань бүс нутгийн алдартай хоол юм. Зөөлөн цагаан дүүпүүн дээр хүрэн улаан өнгийн татсан мах болон ногоон өнгийн сармисны ишийг чимэглэн хийж, гадна талаар нь тунгалаг, амтат тосыг хүрээлүүлж өгдөг нь хув шигтгэсэн хаш эрдэнэ мэт харагдах ба энэ хоол нь хэл дарвигнуулсан, халуун, зөөлөн бөгөөд зажлууртай өвөрмөц амттай хоол юм..
Хийх арга:
Дү Фүгээ 1см-ийн хэмжээтэй дөрвөлжин хэрчиж, халуун усанд сойж /шууд тогоонд хийж буцалгаж болохгүй/ хатаагаад, сармисны ишээ жижиглэж хэрчээд, шар буурцгаа нунтаглаж цардуултай хольж сүмс бэлдэнэ. Тосоо халааж татсан махаа хуурч болгосны дараа аяганд хийж бэлдэнэ. Шар буурцагны жан, цуу, нунтаг халуун чинжүү хольж хуурна. Ус нэмж буцалгасны дараа дүфү, татсан махаа 3-4 минут хуурна. Сармисны голоо хийж ганц минут болсны дараа сүмс болон амтат тосоо хийж шөл нь өтгөрөөд ирэхээр аягалж, дээр нь бага зэрэг нунтаг хуажуу цацаад бэлэн болно.
