solongonews
Европын комиссын дарга фон дер Лейен Ван И-тэй уулзжээ
2025-07-03 15:24
Европын комиссын дарга фон дер Лейен Ван И-тэй уулзжээ.

Европын комиссын дарга фон дер Лейен орон нутгийн цагаар 07-р сарын 02-нд Брюссель хотод Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-г хүүлэн авч уулзлаа.

Ван И хэлэхдээ “Энэ онд Хятад Европ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хятад-ЕХ-ны удирдагчдын уулзалт нь энэхүү түүхэн чухал цагд зохиогдох гэж байгаагаараа маш чухал ач холбогдолтой юм. Хятад улс Европын интегралчлалын үйл явцыг тууштай дэмжсээр ирсэн. Хоёр тал олон талт үзэл, чөлөөт худалдааг эрхэмлэн, олон улсын дүрэм, дэг журмыг хамгаалж, улмаар олон улсын маргааныг энх тайвнаар зохицуулахад эерэг үйлдэл үзүүлж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай сорилтын эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Хятад улс чансаатай хөгжил, дээд түвшний нээлттэй байдлаа тууштай баримталж, Европын талтай хамтдаа түншлэлийн байр сууриа баримталж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, санал зөрөлдөөнөө тогтоон барьж, харилцан ашигтай, хамтын амжилтад хүрэхэд бэлэн байна” гэжээ.

фон дер Лейен хэлэхдээ “Европ Хятад хоёр талын удирдагчид удалгүй уулзалт хийх гэж байна. ЕХ Хятад улстай тогтвортой, бүтээлч харилцааг хөгжүүлж, улмаар худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэж байна. Миний бие Хятадын удирдагчтай харилцан анхаарал хандуулж буй асуудлаар гүнзгий санал солилцож, дэлхий нийтэд эерэг, хүчтэй дохио өгөхөд бэлэн байна. Европын тал нэг Хятадын бодлогоо тууштай баримтлах болно” гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл