solongonews
Өвөр Mонгол Чойбалсан хотод худалдааны танилцуулах арга хэмжээ зохиов
2015-07-02 16:33
Монгол Улсын Дорнод аймаг нь Өвөр Монголтой 3 боомтоор нэвтэрч байгаагийн зэрэгцээ эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа жил ирэх тусам эрчимжиж байна.

ӨМӨЗО-ноос Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотод 6 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалт худалдааны танилцуулах хурал зохион байгуулсан байна. Монгол Улсын Дорнод аймаг нь Өвөр Монголтой 3 боомтоор нэвтэрч байгаагийн зэрэгцээ эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа жил ирэх тусам эрчимжиж байна. 2012 оноос хойш Монгол Улс 3 жил дараалан Өвөр Монголын хамгийн том худалдааны түнш болсон байна. 2014 онд Өвөр Монгол Монгол Улсад 19 төрлийн төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн нь 350 сая ам.доллар юаньд хүрсэн бөгөөд 4 дахин нэмэгджээ. Түүнчлэн ӨМӨЗО гадаадад хөрөнгө оруулах төсвийн 31 хувийг эзэлсэн байна.

Тус хурлаар ӨМӨЗО-ны 30 гаруй аж ахуйн төлөөлөгчид хөдөө аж ахуй, мал аж ахуй, мах боловсруулах, тэжээл бордоо, худалдаа, механик тоноглол, барилга байгууламж, жуулчал зэрэг салбаруудад Чойбалсан хотын 80 гаруй аж ахуйн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийсэн байна. Хоёр талаараа мал аж ахуй, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах бичиг материалд гарын үсэг зуржээ. Энэ нь 5 төрөлд хамрагдах ба үүнд худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээнд хамтран ажиллах өртөг нь 4 сая ам.доллар юаньд хүрсэн байна.

Баянхошуу - Өвдөг болон Аршаан-Сүмбэр хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Чойбалсан- Архашаат хүрэх төмөр зам, засмал зам, Аршаан- Чойбалсан хүрэх “Төмөр зам” ба “Засмал зам” зэрэг төслийн хувьд цаашид ахиулж хөгжүүлэх тал дээр хэлэлцээр хийсэн байна. Энэ нь Өвөр Монголын “8337” хөгжлийн хөтөлбөрийн дагуу умардад нээлттэй байдлыг түлхүү ахиулж, Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ач тус үзүүлэх болно.

  Хурлын дараа Өвөр Монголын төлөөлөгчид Хөлөнбуйр хотоос Монгол Улсын Дорнод аймагт туслалцаа үзүүлэх төсөл - Хөлөнбуйр замын суурь тавих ёслолд оролцсон байна.

  Тус хурлаас өмнөхөн 143 аж ахуйн нэгж Монгол Улстай хамтран “Өвөр Монгол. Монгол Улс хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаа-2015” танилцуулах хурлыг ӨМӨЗО-ны Худалдааны танхимаас Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл